МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗГХЭГ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-Д АЖИЛЛАЛАА
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон холбогдох албаны төлөөлөл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллалаа.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн борлуулалтын орлого, цэвэр ашиг, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж өсөж, үйл ажиллагаа сайжирсаныг онцолж, цаашид хаягдал төмөр боловсруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Ган боловсруулах үйлдвэрийн цогцолбор төслийн явцтай танилцаж, газар зүйн байршил болон технологийн зөв сонголт хийхийн чухлыг тэмдэглэлээ.
2025 оны эхний хагас жилд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК татварын дараах дүнгээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, улсын болон орон нутгийн төсөвт 51.7 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлж, зорилтот үзүүлэлтүүдээ бүрэн биелүүлжээ.








