АЖ ҮЙЛДВЭРИЙН АВТОМАТЖУУЛАЛТ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ КОМПАНИУДТАЙ УУЛЗЛАА
Дэлхийн томоохон компаниудын нэг болох Аж үйлдвэрийн автоматжуулалт, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Rockwell Automation компани болон Монголын технологийн салбарт хэдийнээ танигдсан VertexMon компанийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн автоматжуулалт, дижитал шийдэл, тоног төхөөрөмжийн удирдлагын чиглэлээр мэдээлэл солилцож, харилцан ярилцлаа. Үйл ажиллагааны автоматжуулалт, гэмтэл саатлыг багасгах хяналтын систем зэрэг шийдлүүдийг нэвтрүүлснээр компанийн бүтээмжийг дээшлүүлж, зардлыг бууруулах, удирдлагын шуурхай шийдвэр гаргалтад процессын өгөгдлийн тухай бүр мэдээлэх зэрэг давуу талууд бий болох юм.




