“MINING WEEK & MINEPRO 2025” ЭХЭЛЛЭЭ
Монголын эрдэс баялгийн салбарын хамгийн том, өргөн хүрээтэй хамтын ажиллагааны платформ болох “MINING WEEK & MINEPRO 2025” өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ жилийн арга хэмжээ “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хариуцлагатай уул уурхайн эрин үе” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Та бүхнийг Эрдэнэс Монгол нэгдлийн C402, C403 асарт хүрэлцэн ирж, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаа, төслүүдтэй танилцахыг урьж байна.








