“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК “ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН САЙН ДУРЫН КОДЕКС”-Т НЭГДЛЭЭ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, хариуцлагын соёлыг төлөвшүүлэх зорилгын хүрээнд “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийн хэрэгжилтийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санаачилгад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон салбарын бусад байгууллагууд хамтран нэгдэж байгаа нь салбарын хөгжилд хариуцлагын жишиг тогтоох чухал алхам боллоо.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь энэхүү кодексыг хэрэгжүүлснээр хариуцлагатай уул уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, жишиг шаардлага, үнэлгээний аргачлалыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлэх үүрэг хүлээж байна.




