“КӨҮЧИНГ АРГААР УДИРДАХУЙ” МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Хүний Нөөцийн Институт (The Human Capital Institute) болон Олон Улсын Көүчингийн Холбооны (ICF) хамтран 2014 оноос хойш явуулж буй 366 байгууллагад хийсэн судалгаагаар көүчинг соёл нэвтрүүлсэн байгууллагуудын удирдлагын манлайлал 55%, ажилтны авьяас ур чадварын хөгжил 51%, ажлын гүйцэтгэл, бүтээмж 49%-иар нэмэгдсэн гэсэн судалгааны үр дүн гарчээ.
Тус компани нь залуу удирдах, манлайлагч ажилтнуудыг көүчинг ур чадварт суралцуулан, баг хамт олноо көүчинг аргаар үр дүнтэй удирдаж, ур чадвараа нэмэгдүүлэх, байгууллагын соёл, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор манлайллын хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.






