ГРАНД МАСТЕРС ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД “ДАРХАН ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН ТАМИРЧИН П.АМАРЖАРГАЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Франц улсын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн M2 (35–39 нас) ангиллын жингийн барилдаан болж, Монголын жүдочин “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн тамирчин П.Амаржаргал амжилттай оролцон M2 ангиллын -66 кг жинд хүрэл медаль хүртэж төрийн далбаагаа мандууллаа.
Ийнхүү манай жүдочид Гранд Мастерсын дэлхийн дэвжээнд эхний өдөр медаль хүртсэн тамирчиндаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээнд нь өндөр амжилт хүсье.


