ТӨВИЙН БҮСИЙН ЧАНАРЫН ЗӨВЛӨГӨӨН ДАРХАН УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
“Дэлхийн чанарын 7 хоног”-ийн хүрээнд “ЧАНАР-ӨӨРӨӨР СЭТГЭ” уриан дор зохион байгуулагдаж буй Төвийн бүсийн Чанарын зөвлөгөөнд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн чанарыг эрхэмлэгч аж, ахуйн нэгж, байгууллагуудын 100 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.
Зөвлөгөөний үеэр чанарын шаардлага хангасан брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулсан бөгөөд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэдэг иржгэр ган туйван 2025 оны Дархан-Уул аймгийн Брэнд бүтээгдэхүүнээр шалгарлаа.




