“БҮТЭЭМЖ БА ИННОВАЦИ–2025” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
“Дэлхийн чанарын өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, ШУТИС-ийн Дархан-Уул дахь Технологийн сургуулийн Инженерчлэлийн тэнхим хамтран “Бүтээмж ба инноваци–2025” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2025 оны арваннэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Хурлын үеэр үйлдвэрлэл, инженерчлэл, инновацын чиглэлийн 14 илтгэлийг хэлэлцэж, бүтээлч санаа, судалгааны үр дүнгээрээ онцгойрсон судлаач багш, оюутнуудыг шалгаруулсан юм.
• Тэргүүн байр: “Стандарт ба аж үйлдвэрлэлийн үндэс” сэдэвт илтгэлээр Ж.Өлзийбадрах (Ph.D)—Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн Хөгжлийн хэлтсийн ахлах металлургич
• Дэд байр: “Эрчим хүчний салбарын арилжааны үйл ажиллагаанд блокчейн технологи ашиглах нь” илтгэлээр С.Батбаатар—”ДСЦТС” ХК-ийн Борлуулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
• Гутгаар байр: “Хаягдал дугуй ашиглан ганг нүүрстөрөгчжүүлэх технологийн судалгаа” илтгэлээр Г.Ундармаа-“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Гангийн үйлдвэрийн ерөнхий инженер нар тус тус шалгарлаа.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн хэлтсийн ахлах металлургич Ж.Өлзийбадрах, Гангийн үйлдвэрийн ерөнхий инженер Г.Ундармаа нартаа шилдэг судлаачаар шалгарсанд халуун баяр хүргэж, эрдмийн үйлс, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.


