ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр гамшгаас хамгаалах дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын үеэр зохиомол гал түймэр үүсгэн гал унтраагуурын төрөл, ажиллах зарчим, хэрэглэх дадлагыг ажилчдад практик байдлаар зааварлан танилцуулсан бөгөөд Монгол Улсын Шадар сайдын баталсан “Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд сар бүрийн сүүлийн долоо хоногийг аюулгүй байдлаа шалгах өдөр болгон мөрдөх тухай мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гамшгийн үед түргэн шуурхай мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Анхаар” аппликейшн, байршил тогтоох What3Words (3 үгт хаяг) аппликейшний ашиглах заавар, давуу талыг ажилчдад танилцууллаа.





