“БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ”, “ӨРХИЙН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, амьдралын эерэг хандлага, зөв дадалтай болоход нөлөөлөх зорилгоор Төмөртэйн уурхайд 2025 оны арваннэгдүгээр сарын18-ны өдөр сургалт нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.
Энэ үеэр “Бүх хайраа гэр бүлдээ”, “Өрхийн санхүүгийн боловсрол” сэдвийн хүрээнд “Аз жаргалын дасгалжуулагч” НҮТББ-ын Тэргүүн, Хуульч хүний эрх хамгаалагч, гэр бүлийн боловсрол олгох сургагч багш Б.Баасанжав, Хамтын ажиллагааны хэлтсийн гадаад харилцааны мэргэжилтэн Г.Солонго нар сургалтыг удирдан явуулав.
Сургалтад Төмөртэйн уурхайн “D” ээлжний 76 ажилтан хамрагдаж, сургалтын үр дүнг хуваалцаж идэвхтэй оролцлоо.







