“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК, НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНТАЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАНА
“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчдийг 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг, хүмүүнлэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Номин, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Б.Оргил, Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл технологийн газрын дарга Г.Хишигбаяр, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга В.Цэнджав болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, НҮБ-ын хүүхдийн сан (UNICEF) нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуучууд, орон нутгийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд нээлттэй байгаагаа илэрхийлж, цаашид тогтмол уялдаа холбоотой ажиллахааа илэрхийлсэн юм.
Хоёр тал хүүхэд, өсвөр үе, орон нутгийн хөгжлийн чиглэлд хэрэгжүүлэх боломжит төслүүдийн талаар санал солилцож, НҮБ-ын Хүүхдийн сангийн олон улсын стандарт, аргачлалд үндэслэн хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг онцоллоо.





