ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ-ТАНИЛЦУУЛГЫН АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр Монгол–Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургуультай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан билээ. Уг санамж бичгийн хүрээнд хоёр тал сургалт, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, лабораторийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн дадлага болон туршлага солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн “Эрдэс баялаг боловсруулалтын инженерчлэл” мэргэжлийн хөтөлбөрийн 10 оюутан, профессор багшийн хамт 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улмаар оюутнуудад төслийн ерөнхий мэдээлэл, техник технологийн шийдэл, металлургийн инженер мэргэжлийн онцлог, шаардлагын талаар танилцуулж, ирээдүйн инженерүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт-танилцуулгын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан юм.



