“ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 2025” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА
“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газартай хамтын ажиллагааны хүрээнд “Тодорхой төрлийн гэмт хэрэг, хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа–2025” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж, жилийн турш хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэн хөтөлбөрийн үйл ажиллагааг дүгнэлээ.
Хөтөлбөрийн хүрээнд нийт 24 сэдэв агуулгын дагуу 1363 ажилтан хамрагдаж, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ ажлын байран дахь сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, эерэг хандлага төлөвшүүлэх, зөв дадал хэвшүүлэх чиглэлийн нөлөөллийн үйл ажиллагаанд амжилттай оролцсон юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.





