“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЛИЙН 2025 ОНЫ ШИЛДЭГ КОМПАНИ БОЛЛОО
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн засагт оруулсан үр дүнгээрээ түүхэн амжилт тогтоож “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниудаа манлайлж, “АЛТАН ХУЛГАНА” хүндэт өргөмжлөлийг хүртлээ.
Энэхүү амжилт нь компанийн нийт хамт олны хариуцлагатай, үр ашигтай хөдөлмөрийн бодит үр дүн бөгөөд цаашдын өсөлт, хөгжлийн бат суурь болох юм.



