“ENTREPRENEUR–2025” ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, “ТӨВИЙН БҮСИЙН ЭНТРЕПРЕНЁР” НОМИНАЦИД ШАЛГАРЛАА
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны шилдэг, онцлох аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг билээ.
2025 оны хувьд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК оны Шилдэг аж ахуйн нэгж, “Төвийн бүсийн энтрепренёр” номинацид шалгарлаа.

