2025 ОНЫ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧААР “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК ТОДОРЛОО
Эрдэс баялгийн салбарын 2025 оны шилдгүүдийг шалгаруулах “Miners Day 2025” хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай болж, салбарын 2025 оны шилдгүүдийг тодрууллаа.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь төмрийн хүдрийн олборлолт, боловсруулалт болон ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрийн хөгжлийг бодитоор дэмжин хэрэгжүүлж буйг үнэлэн “Хүнд үйлдвэрийн шилдэг бүтээн байгуулагч”-аар шалгарлаа.

