МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-Д АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.13) “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-д ажиллах үеэрээ тус үйлдвэр Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж байгааг онцоллоо. Өртөг зардлыг бууруулж, экспорт тээврийг эрчимжүүлж, мөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх 117 сая ам.доллар төвлөрүүлэх үүргийг давуулан биелүүлж, валютын нөөцийг 173.3 сая ам.доллароор өсгөсөн нь бодит үр дүнтэй ажил болсныг дурдав.
Түүнчлэн улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 85.1 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөг 246.6 тэрбум төгрөг төвлөрүүлснээр 300 хувь давуулан биелүүлсэн нь үйлдвэрлэлийн үр ашиг, санхүүгийн сахилга батыг илтгэж буйг цохон тэмдэглэв.



