БНСУ-ын POSCO буюу “Пухан” төмөр хайлуулах үйлдвэрийг тухайн үеийн жижиг хот Пуханд байгуулсанаар төмрийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх хот болсон түүхтэй. БНСУ-ын Пухан их сургуулийн захирал, металлургийн профессор Ван Жей Пил Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д зочилж тус үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудыг Солонгос улсад суралцах мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах чиглэлээр хамтарч ажиллах боломжуудын талаар тус үйлдвэрийн болон ШУТИС-ийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ. Уг уулзалтаар “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ны инженер техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах цаашид хамтын ажиллагааг илүү өргөтгөх асуудлаар харилцан санал солилцлоо. Уулзалтад “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” УУБГ, ХНССХ, ҮТХ, ХХ, ТБЦ, БҮЦ, ЦҮЦ- ийн удирдлага, инженер техникийн ажилтнууд оролцлоо.