Нээлттэй дуудлага худалдааны зар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 687 дугаар тогтоолын дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн балансад бүртгэлтэй хуучин тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
1.Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
| Дуудлагын худалдааны хэлбэр | Нээлттэй |
| Гэрээний зүйл | Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах хөрөнгүүд нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн өмч бөгөөд 2007-2013 онд ашиглалтад орсон, ашиглалтын хугацаа дууссан, ашиглалтын явцад элэгдэлд орж хуучирсан, эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслүүд байгаа болно. |
| Дуудлагын худалдаа болох хугацаа | 2025 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн 10:00 цагт |
| Дуудлагын худалдаа болох газар | Дархан-уул аймаг, 16-р баг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн оффиссын хурлын заал |
| Худалдах доод үнэ | Дуудлагаар худалдах хөрөнгийн нэр: Хавсралтаар үзүүлэв Худалдах доод үнэ: Хавсралтаар үзүүлэв |
| Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ | Хавсралтаар үзүүлэв |
| Ялсан этгээдийг тогтоох журам | Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна. |
| Худалдах. худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
| Дэнчин байршуулах данс | – Хүлээн авагч байгууллага: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК – Дансны дугаар: Голомт банк 4305155738 – Дансны нэр: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК |
2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн байранд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
3.Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ирж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 88021260, 99461656 утсаар лавлана уу.
