14 Jan, 23

Монгол улсын төвийн бүсийн “Мөсөн сур харваа” чуулга харваа 2023 оны 01-р сарын 14-нд Төв аймгийн Бор нуур суманд зохион байгуулагдав.

adminМэдээ

Монгол улсын төвийн бүсийн “Мөсөн сур харваа” чуулга харваа 2023 оны 01-р сарын 14-нд Төв аймгийн Бор нуур суманд зохион байгуулагдав. Тус тэмцээнд төвийн бүсийн 150 орчим харваачид оролцов.

Айраг нуурын мөсөн мандал дээр жавар ороолгосон хүйтэн нөхцөлд авхаалж самбаа, тэсвэр хатуужил, ур чадвараа гайхуулан цэц уралдуулснаас “Ган зэв” клубийн харваач Д.Цэцэнбаатар Монгол улсын спортын мастер, Б.Баттулга Спортын дэд мастерын болзол хангаж байгууллага хамт олноо алдаршуулав. 2023 оны эхний тэмцээнүүдэд амжилт дүүрэн эхэлж буй харваачдадаа Нум нь хүчтэй, сум нь ончтой, харваач нь хийморьтой байхыг ерөөе.