30 Nov, 22

“ТЭРГҮҮНИЙ МАСТЕР”-ААР ШАЛГАРЛАА

adminМэдээ

Дархан хотод Үйлдвэрчний Эвлэлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд салбар бүрээс шилдэг ажилтан шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаанд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас “Тэргүүний мастер” тодорлоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Эрчим Хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос хамтран олгодог уг цол тэмдгээр Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн Байгаль орчин, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн албаны Инженер Эрдэнэбаатар овогтой Баярсайхан шалгарч шагнагдсан юм.

“Тэргүүний мастер” Инженер Э.Баярсайханд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Удирдлага болон нийт хамт олон нь баяр хүргэж, цаашдынх нь ажил үйлсэд нь амжилт хүслээ.