Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан ажилтнууддаа зориулсан лекц, уулзалтыг зохион байгууллаа
Жил бүрийн тавдугаар сарын 15-нд тохиодог Дэлхийн гэр бүлийн өдөр нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас санаачлан тэмдэглэгддэг олон улсын өдөр бөгөөд гэр бүлийн үнэт зүйлс, түүний ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой юм.
Энэхүү өдрийг тохиолдуулан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь ажилтнуудынхаа ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Гэр бүлийн харилцааны сэтгэл зүй ба менежмент, эцэг эхийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд лекц, уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд урилгаар оролцсон сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатар гэр бүлийн үнэ цэнэ, харилцан ойлголцол, хүндлэл, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх нь ажилтны бүтээмж, амжилтад хэрхэн эергээр нөлөөлдөг талаарх үнэтэй зөвлөгөө, мэдээллийг хүргэв.
Энэхүү үйл ажиллагаа нь компанийн нийгмийн хариуцлагын бодлого болон ажилтнуудынхаа амьдралын чанарыг дэмжих зорилтын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд ажил, гэр бүлийн зохистой тэнцвэрийг хангах, ажилтнуудынхаа нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.