18 4-р сар, 25

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК БОЛОН БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

AdminМэдээ

Боловсролын зээлийн сан болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр байгууллагын түншлэлийг албан ёсоор эхлүүллээ. Санамж бичигт БЗС-ийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нар гарын үсэг зурсан юм.

Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн хүрээнд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, чадварлаг мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил олгох болон мэргэшүүлэх, давтан сургах үйл ажиллагааг эрчимжүүлэх, суралцагчдыг БЗС-ийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.