Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд Боловсролын сайд П.Наранбаяртай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох гангийн үйлдвэрийн хүрээнд боловсон хүчний бодлогыг уялдуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтаар тус үйлдвэрт ажиллах мэргэжилтэй ажилтан, инженер, техникийн ажилтнуудыг дотооддоо тогтвортой бэлтгэх зорилгоор их, дээд сургуульд суралцаж буй болон шинээр элсэх оюутнуудад Боловсролын зээлийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэх, мөн Дархан-Уул аймгийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүдэд зориулан чиглүүлэх мэдээлэл хүргэх өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлыг эхлүүлэхээр болсон байна.


