Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн зохион байгуулсан “АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨДӨРЛӨГ 2025” арга хэмжээнд амжилттай оролцлоо.
Арга хэмжээнд 20 гаруй аж үйлдвэрийн байгууллага, компаниуд оролцож, МГТИС болон Налайх дахь Политехникийн коллежийн оюутнуудад зориулан дадлагын хөтөлбөр, ажлын байрны мэдээлэл болон өөрсдийн үйл ажиллагааг танилцуулсан юм.
Өдөрлөгийн үеэр Гангийн үйлдвэрлэлийн төсөл болон холбогдох хөтөлбөрүүдийн талаар оюутан залууст дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, МГТИС-ийн удирдлагуудтай хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.


