27 2 сар, 25

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-ИЙНГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

adminUncategorized

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1.2, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”-ыг үндэслэн “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

  1. Компанийн товч танилцуулга

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь металлыг даралтаар боловсруулах, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэгдэн байгуулагдсан Монгол Улсын металлургийн салбарын анхдагч компани юм.

Монгол Улсын Засгийн газар 14 мега төслийн хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийг түшиглэн жилд 1.0 сая тонноос багагүй ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд төмрийн хүдрийн олборлолтоос нэмүү өртөг шингэсэн ган, металл бүтээгдэхүүн үйлдвэрлэх бэлтгэл ажил хийгдэж байна.

  • Нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага
  1. Компанийн стратегийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвартай байх;
  2. Төмөрлөг, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын онцлогийг ойлгосон байх;
  3. Бизнесийн хэлцэл, хөрөнгө оруулалтын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх;
  4. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай ашиг сонирхлын зөрчилгүй байх;
  5. Аливаа өр, шүүхийн шийдвэрийн хязгаарлалтгүй байх;
  6. Төрийн өмчит компани болон хувийн хэвшилд гүйцэтгэх удирдлагын түвшинд ажиллаж байсан туршлагатай байх;
  7. Салбарын бодлого, гадаад орчин, зах зээлийн чиг хандлагыг ойлгож, компанийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай байх.
  • Нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага
  1. Бизнесийн удирдлага, металлургийн инженер, уул уурхай, эдийн засаг зэрэг чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Уул уурхайн компанид ажиллаж байсан, үүнээс 3-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын түвшинд ажилласан байх;
  3. Төмөрлөгийн үйлдвэрлэл, уул уурхай, логистик, экспорт зэрэг бизнесийн орчинд ажиллаж байсан туршлагатай байх;
  4. Гангийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, зах зээлийн стратеги, борлуулалтын хэлцэл хийх чадвартай байх;
  5. Төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх;
  6. Компанийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх менежментийн мэдлэг, манлайллын чадвартай байх;
  7. Металлургийн чиглэлээр бүтээл гаргасан бол давуу тал болно;
  8. Төрийн өмчит компанид удирдах албан тушаал эрхэлж байсан бол давуу тал болно.
  • Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал
  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (2022 он, төрийн албан хаагчийн анкет, маягт №1), товч намтар
  3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia)
  4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалтын гэрчилгээ, сертификатын хуулбар
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар
  6. Шүүхийн шийдвэрийн өргүй тухай тодорхойлолт
  7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
  8. Цээж зураг
  • Материал хүлээж авах газар, хугацаа

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цаг хүртэл.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу-1, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр (хуучнаар Элит төв)

Цахим шуудан: hr@erdenesmongol.mn

Холбоо барих утас: 75553399

  • Бусад
  1. Сонирхогч этгээд материалаа зөвхөн цахимаар ирүүлэх бөгөөд цахим шууданд оролцогчийн нэр, хаяг, холбоо барих утас, компанийн нэрийг тодорхой бичсэн байна.
  2. Нэг цахим хаягаас зөвхөн нэг материал ирүүлнэ.
  3. Сонгон шалгаруулалтын дараа материалыг буцаан олгохгүй.
  4. Хугацаа хоцорсон, шаардлага хангаагүй материалыг хүлээн авахгүй.
  5. Материал хүлээн авснаар компани бусдын өмнө аливаа үүрэг хүлээхгүй.

Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

Эх сурвалж: https://www.erdenesmongol.mn/mn/job-ads/41