11 2 сар, 25

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

AdminМэдээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 687 дугаар тогтоолын дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн балансад бүртгэлтэй хуучин тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

  1. Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлага худалдааны хэлбэрНээлттэй
Гэрээний зүйлНээлттэй дуудлага худалдаагаар худалдах хөрөнгүүд нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн өмч бөгөөд 2007-2013 онд ашиглалтад орсон, ашиглалтын хугацаа дууссан, ашиглалтын явцад элэгдэлд орж хуучирсан, эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслүүд байгаа болно.
Дуудлага худалдаа болох хугацаа2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт
Дуудлага худалдаа болох газарДархан-уул аймаг, 16-р баг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн оффисын хурлын заал
Худалдах доод үнэДуудлагаар худалдах хөрөнгийн нэр: Хавсралтаар үзүүлэв
Худалдах доод үнэ: Хавсралтаар үзүүлэв
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээХавсралтаар үзүүлэв
Ялсан этгээдийг тогтоох журамҮнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөлГэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчин байршуулах дансХүлээн авагч байгууллага: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК
Дансны дугаар: Голомт банк 4305155738
Дансны нэр: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК

2. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн байранд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.

3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах

Дуудлагаар худалдах хөрөнгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ирж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 9999-1741, 9940-8686 утсаар лавлана уу.