29 Jan, 25

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хяналт болон бүтээмж хариуцсан менежерүүд томилогдлоо

AdminМэдээ

Засгийн газрын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн удирдлага, зохион байгуулалт, бүтээмж, хяналтын тогтолцоог сайжруулах бодлогын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хяналт хариуцсан менежерээр Г.Одхүү, бүтээмж  хариуцсан менежерээр Д.Баярбилэг нарыг томиллоо.

Шинээр томилогдсон менежерүүд нь уурхай, үйлдвэрийн үр ашиг, ажлын урсгалын сайжруулалт, инновацын бодлогыг хэрэгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх болон үйл ажиллагааны стандарт мөрдөлт, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, эрсдэлийн удирдлагыг оновчтой болгох чиглэлээр хамтран ажиллах болно.

 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн эдгээр шинэчлэлүүд нь үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэх болно.