2024 онд “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ЗДТГ, Дархан-Уул аймгийн Хонгор сумын ЗДТГ-тай хамтран ажилласан гэрээний биелэлт, гүйцэтгэлийг дүгнэн, хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл, технологийн газрын дарга Г.Хишигбаяр, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Н.Ганбаатар болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.
2024 онд “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь Хүдэр сумтай байгуулсан гэрээний хүрээнд нийт 13 ажил, Хонгор сумтай байгуулсан гэрээний хүрээнд 12 ажлыг төлөвлөж, эдгээрийг 96.2%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн байна. Энэ нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй томоохон үзүүлэлт юм.
Энэхүү уулзалтаар 2024 оны үйл ажиллагааг дүгнэхийн зэрэгцээ 2025 онд хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойллоо. Тухайлбал:
• Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сайжруулах
• Орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих
• Тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх
Эдгээр зорилт нь орон нутгийн хөгжилд илүү үр өгөөжтэй, байгаль орчны тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ 2025 онд хэрэгжүүлэх төслүүдийн чанар, гүйцэтгэлийг улам сайжруулахаар зорьж байна.