Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024 оны 173 дугаар зарлигаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ажил үйлсээрээ манлайлж, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан зарим ажилтнуудыг төрийн дээд, одон, медалиар шагналаа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
Төмөртэй уурхайн Автосамосвалын жолооч Жамсранжавын Баярсайхан
Төмөртолгой уурхайн Автосамосвалын жолооч Балдансүрэнгийн Мөнххишиг
Төмөртолгой уурхайн Бульдозерын оператор Дуйнхаржавын Баттулга
Төмөртолгой уурхайн Авто засварчин Доржийн Түмэнжаргал
Төмөртолгой уурхайн Өрмийн машины оператор Батдэлгэрийн Очирбат
Төмөртолгой уурхайн Хүнд машин механизмын засварчин Оюунбатын Ганхүү
Төмөртэй уурхайн Бульдозерын оператор Батмөнхийн Ганчөдөр нар шагнагдаж төр засагтаа хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.
Төрийн дээд одон, медаль хүртсэн ажилтнууд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.