18 Nov, 24

МОНГОЛ-ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ 10 ДУГААР ХУРАЛДААНД ГАНГИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

AdminМэдээNo Comments

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн дэргэдэх “Эдийн засгийн хороо” 10 дугаар хуралдаанаа 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгууллаа.

Эдийн засгийн хороог Монголын талаас “Эрдэнэс Монгол” нэгдэл, Германы талаас “WPD Asia solutions” GmbH ахалдаг бөгөөд  хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох үүрэг хүлээж ажилладаг.

          Уг арга хэмжээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Стратеги бизнес хөгжлийн газрын дарга Э.Баттогтох, Ган үйлдвэрлэл технологийн хэлтсийн ахлах инженер Ө.Даваадорж нар компаниа төлөөлөн оролцож байна.

          Хоёр орны аж ахуй нэгж, байгууллагуудын төсөл хөтөлбөрийн танилцуулгын үеэр Эрдэнэс Монгол нэгдэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Гангийн цогцолбор” төслийн талаархи мэдээллийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Стратеги бизнес хөгжлийн газрын дарга Э.Баттогтох танилцуулсан. Тэрээр, жилд нэг сая тонн ган бэлдэц, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн хэрэгжүүлэх үе шат болоод эдийн засгийн ач холбогдол, ирээдүйн үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

          Энэ удаагийн хуралдаан уул уурхай, ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч болон тээвэр, логистик гэсэн сэдвүүдийн хүрээнд зохиогдсон байгуулагдсан.  Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд болон Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийт 20 орчим байгууллагын төлөөлөл оролцож, 9 компани төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсны дотор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг Гангийн цогцолбор төсөл байлаа.

          Хуралдаанаар Германы түүхий эдийн стратеги, Монголын хөрөнгө оруулалтын орчин, Монголын газрын ховор элементийн зах зээлийн судалгаа болон хоёр орны аж ахуй нэгж байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдээ харилцан ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай санал, хүсэлтүүдийг хуралдаан даргалагчид Засгийн газрын Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This field is required.

This field is required.