14 Oct, 24

“ОТГО” ХАРВААГААР ЦЭЦ СОРИЛОО

AdminМэдээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Ган-зэв” клуб нь тус компанийн үндэсний сурын харваагаар хичээллэдэг ажилтнуудын үүсгэн байгуулсан 8 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа клуб юм.

“Ган-зэв” клуб нь нийт 30 орчим гишүүнтэй бөгөөд сүүлийн жилүүдэд улс, аймгийн хэмжээнд байнга чансаа өгсөж буй олон тамирчинтай билээ. Тус клубт Их сурын спортын мастер, дэд мастер, мөсөн сурын мастер нийлсэн 10 мастер, Аймгийн цолтой 10, сумын цолтой 8 харваач байдаг.


“Ган зэв” клубийн “ОТГО” харваа 2024 оны 10 дугаар сарын 12 ны өдөр зохион байгуулагдаж зурхайдаа хүндэтгэл үзүүлэн цэц мэргэнээ сорилоо. Харваанд,


Эрэгтэй төрөлд:

1-р байр О.Авидням – Спортын дэд мастер, Ган зэв клубийн харваач

2-р байр Т.Ихтамир – Аймгийн гарамгай харваач, спортын мастер, ЦА-ны дарга

3-р байр П.Батжаргал – Аймгийн гарамгай харваач, спортын мастер, БОХАБЭАХ-н инженер, Ган зэв клубийн багш, дасгалжуулагч

4-р байр Д.Цэцэнбаатар – Аймгийн онч харваач, спортын дэд мастер, ЗМА-ны токарьчин

5-р байр Д.Мягмардаваа – Залуу харваач, Төмөртэйн уурхайн эксоварторын оператор

Эмэгтэй төрөлд:

1-р байр Б.Уугантуяа – Аймгийн мэргэн, спортын дэд мастер, НББХ-Төмөртолгойн уурхайн нярав

2-р байр Г.Ундармаа – Аймгийн мэргэн, спортын дэд мастер, ГҮТХ-ийн ахлах инженер

3-р байр Н.Батзаяа – Сумын гарамгай харваач, Ган зэв клубийн харваач

4-р байр М.Үүрцайх – Сумын гарамгай харваач, Ган зэв клубийн харваач

5-р байр Б.Батцэцэг – Сумын мэргэн “Ган зэв” клубийн харваачид тус тус шалгарчээ. 

This image has an empty alt attribute; its file name is 03-1024x682.jpg