02 Sep, 24

БНСУ- д ТУРШЛАГА СУДЛАХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

AdminМэдээ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАNo Comments

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК БНСУ-ын аялал жуулчлалын Төрийн өмчит Корпорацитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацийг төлөөлж  Дэд Ерөнхийлөгч И Хаг Жү, тус улсын Эрүүл мэндийн аялал жуулчлалын хэлтсийн дарга Жон Ин Ха, хэлтсийн орлогч дарга Ким Ду Хый нарын албаны төлөөлөл өнөөдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д  зочилж, санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлаа танилцуулж,  харилцан санал солилцсон.

Хамтын ажиллагааны хүрээнд компанийн ажилтнууд БНСУ-руу чиглэлтэй тусгай хөтөлбөрт сургалтад хамрагдах,  туршлага судлах аялал хийх боломж бүрдэх юм.

Мөн мэргэжлээс үүдэлтэй өвчлөлийг урьдчилан оношилж илрүүлэх, эмчилгээний аялал, бусад эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэх, ажилтнуудын хүүхдэд зориулсан урт болон богино хугацааны сургалт, аяллын хөтөлбөр хөгжүүлэхэд цаашид хамтран ажиллахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This field is required.

This field is required.