Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч зудын байдалд орсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас санаачлан “Малчдадаа тусалъя аян” өрнүүлж байгаа билээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь ажилтнуудынхаа дунд “Малчдад туслах НЭГ АЖИЛТАН НЭГ БООДОЛ ӨВС сайн дурын аян” санаачлан өрнүүллээ. Аяны үйл ажиллагаанд манай компанийн бүх ажилтнууд оролцож, нийт 13,000,000 төгрөг цугларсаныг аймгийн онцгой комисст хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Засгийн газрын өрнүүлж буй аян, санаачилга болон компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дараах орон нутгийн иргэд, малчиддаа дараах дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж байна.
Үүнд:
➢ Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын алслагдсан малчдад тусламж хүргүүлэх техникд шаардлагатай 2500 литр түлш, хаагдсан зам харгуйг нээхэд шаардлагатай үед ашиглах автогрейдэр, малчдад малын тэжээлд 10 тн хивэг,
➢ Дархан Уул аймгийн Хонгор сумын малчдад малын тэжээл 5тн хивэг, алслагдсан малчдад тусламж хүргүүлэх техникд шаардлагатай 1000 литр түлш,
➢ Дархан-Уул аймгийн Дархан сумын хальтаргаа гулгаа үүссэн нөхцөлд ашиглагдах хайрга 300 тн, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн малчдад 60 тн нүүрс, малын тэжээл 5 тн хивэг, онцгой нөхцөлд ажиллаж байгаа малчид албан хаагчдад хөвөнтэй бээлий 500 ширхэг, ажлын бээлий 5000 ширхэг, ажлын гутал 245 ш тус тус тусламж болгон өгч байна.
Мөн өөрсдийн техник хэрэгслээр Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын орон нутгийн замын цас, шороог цэвэрлэн иргэдийн аюулгүй чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх, шар ус үерийн даланг сэргээх үйл ажиллагаанд оролцож байна. Цаашид манай компани нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн хэмжээнд зудын гамшигт нэрвэгдсэн малчдын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Аймаг, сумын онцгой комиссд техник хэрэгсэл, хүн хүчний болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна.