Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь жил бүрийн хавар, намрын улиралд буюу жилдээ хоёр удаа ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, дархлааг дэмжих зорилгоор витаминжуулах аян өрнүүлж хэвшээд байна. Энэ жилийн хувьд АНУ-д үйлдвэрлэгдсэн 21-CENTURY, КАНАД улсын WEBBER NATURALS компанийн ОMEGA-3, MULTIVITAMIN , ВИТАМИН D -3 , ВИТАМИН –С амин дэмүүдээр нийт ажиллагсдаа витаминжууллаа.
Хүний биед зайлшгүй шаардлагатай 8 төрлийн амин дэм, эрдэс бодис нь бие махбодын өдөр тутмын үйл ажиллагааг дэмждэг бол хоол тэжээлээр хангалттай хэмжээгээр авч чадахгүй байгаа эрдэс бодисын дутагдлыг амин дэмээр нөхдөг. Тухайлбал, Омега 3 нь хүний биед нийлэгждэггүй ханаагүй тосны хүчил бөгөөд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр авах шаардлагатай амин дэм юм. Зүрх судас болон мэдрэлийн тогтолцоо үйл ажиллагаанд нэн шаардлагатай, цусан дахь холестрины түвшинг бууруулдаг тул судас хамгаалж, цус харвах эрсдэлээс сэргийлдэг байна. Мөн С витамин нь зүрх судасны өвчнүүд болон түүнтэй хамааралтай гэнэтийн үхлийн нас баралтыг бууруулдаг болохыг Испани болон Хятадын эрдэмтэд саяхан судлан тогтоосон. Харин Витамин Д нь хүний биед 200 гаруй үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа шүд, яс, булчин болон дархлаа тогтолцооны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй амин дэм юм.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулан ажилладаг. Тиймээс амин дэмээр хангахаас гадна жил бүрийн 10 сард томуугаас урьдчилан сэргийлэх вакцинд cайн дурын үндсэн дээр хамруулдаг.
Энэ жилийн дархлаажуулалт томуугийн эсрэг “SKYCELLFLU” БНСУ- SK Bioscience үйлдвэрийн 4 цент вакцинд ажилчид хамрагдлаа. Томуугийн вакциныг хийлгэснээс хойш 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаалах ба хүндрэх, томуугаар өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй байдаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь цаашид жилд хоёр удаа амин дэмээр хангах, томуугийн вакциныг жил бүр хийж ажилчиддаа дархлаа тогтоох үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байх юм.