Монгол улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон баталсан. Хүний нөөцийн ажилтны өдөртэй холбогдуулан “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсээс “МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ” арга хэмжээг зохион явууллаа.
Өдөрлөгөөр компанийн хүний нөөцийн үйл ажиллагаа, сургалт, хөгжил, бүтээмж чанарын хөтөлбөрийн талаарх мэдээллийг үйлдвэр уурхайн ажилтнуудад өгч, мэргэжил олгох, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалтын чадамжийн хөтөлбөрүүдийг танилцууллаа. Мөн энэ үеэр Металл хайлуулах зуухны оператор /ММ3135-12/, Цутгах цехийн оператор /ММ3135-13/, Цувих цехийн оператор /ММ8122-16/ мэргэжил олгох түр сургалтанд хамрагдах хүсэлтэй ажилтнуудыг бүртгэж, санал хүсэлтийг хүлээн авсан юм.
Өдөрлөгийн арга хэмжээнд Юнител групп оролцож ажилтнуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөнгөлөлт урамшуулалын хөтөлбөрийг танилцуулж “Каhoot /Unitel”, “Kahoot /DMP”, Data хүрд, UPoint/UNV zyxel/collective corner зэрэг үйлчилгээгээ танилцууллаа. “МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ” арга хэмжээ Төмөртэй төмрийн хүдрийн уурхай, Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхайд үргэлжлэн зохион байгуулагдах юм.