10 Oct, 23

БУГАТЫН ГАН ТӨМӨРЛӨГ ГРУПП ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВИВ

AdminМэдээNo Comments

БНХАУ-ын ӨМӨЗО-нд 2023 оны 9 сарын 6-10 өдрүүдэд зохион байгуулагдсан Хятад-Монголын 4 дэх удаагийн экспо арга хэмжээний үеэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржавт “Бугатын ган төмөрлөг” группын удирдлага, төлөөлөгчид албан ёсны уулзалт хийж хамтын ажиллагааны талаар харилцан ярилцах хүсэлт тавьсан билээ. Хүсэлтийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК хүлээн авсны дагуу  тус группын Ерөнхий захирал Мэн Фан Ин тэргүүтэй төлөөлөгчид  Монгол Улсад хүрэлцэн ирж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдлага, төлөөлөлтэй 2023 оны 10 сарын 3-ны  өдөр албан уулзалт хийлээ.

“Бугатын ган төмөрлөг” групп нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төслүүдэд хамтран ажиллах тодорхой саналуудыг уулзалтын үеэр тавилаа. Тухайлбал, “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төсөл, Мини  шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн төсөл, Төмөртэйн уурхайн нойтон баяжуулах үйлдвэр, хорголжийн үйлдвэрийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, боловсон хүчин бэлтгэх, технологи нэвтрүүлэх мөн тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Мөн төмрийн хүдэр, баяжмалыг урт хугацаанд байнгын худалдан авагч түнш байх сонирхлоо илэрхийлсэн юм.

            “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав БНХАУ-ын “Бугатын ган төмөрлөг” группын төлөөлөгчдөд хандан Төмрийн хүдэр, баяжмалын худалдан авалтын хувьд Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан Уул уурхайн биржийн тухай хуулиар  биржийн дуудлага худалдаанд оролцож худалдан авах боломжтой талаар мэдээлэл өгч, “Төмөртэйн уурхайн нойтон баяжуулах үйлдвэр, хорголжийн үйлдвэр”-ийн төслийн суурь судалгаа, ТЭЗҮ, дизайны зураг төсөл боловсруулахад хамтран ажиллах боломжтой хэмээн мэдэгдэж тус компанийн мэргэжилтнүүдийн багийг ирж ажиллахад зохион байгуулж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын Бугат хотын “Бугатын ган төмөрлөг” группын төлөөлөгчид  хамтын ажиллагааны хүрээнд мэргэжилтэнүүдийнхээ багийг энэ оны 10-р  сардаа багтаан ирүүлж манай нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж судалгаа хийх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This field is required.

This field is required.