15 Jun, 23

1400 ГАРУЙ АЖИЛТАН 140 ЦАГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

AdminБоловсрол, Мэдээ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Байгаль орчин, ХАБЭА-н албанаас  ХАБЭА-н тухай хуулийн 27.3.4,  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын  2019 оны А/370  дугаар тушаал Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журмын дагуу Компанийн нийт ажилтнууддаа сургалт зохион байгууллаа. Сургалтыг хөтөлбөр, төлөвлөгөө, хуваарь гарган бүх хэсэг, нэгжүүдэд  энэ  оны 4-р сараас эхлэн танхимын сургалтаар хэсэг, нэгжийн удирдлагуудтай хамтран хийсэн юм. Сургалтад хэсэг, нэгжүүдээс 1409 ажилтан 140  цагийн сургалтад хамрагдаад байна.  Сургалтыг 13  сэдвийн хүрээнд зохион байгуулсан.

Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ерөнхий ойлголт,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль , Үйлдвэрлэлийн осолд хүргэдэг хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт, Ажлын хувцас хувийн хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ , Хөдөлмөрийн тухай хууль, БОХАБЭА-н бодлого, ISO45001:2018, ISO14001:2015 стандарт нэвтрүүлэх бэлтгэл ажил, Байгууллагын хэмжээнд гарч буй аюултай тохиолдол, түүнээс урьдчилан сэргийлэхэд  ажилтны оролцоо , Ажил эхлүүлэхээс өмнө эрсдэлийн үнэлгээ хийх арга, эрсдэлийн менежмент, Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн төрлүүд мэргэжлээс шалтгаалсан өвчин, Ажилтны зан үйлтэй холбоотой өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт, Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж , Онцгой байдалд хэрэгжүүлэх арга хэмжээ, гамшгийн бэлэн байдал, Галын аюулгүй байдал, Цахилгааны аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулсан юм. Мөн сургалт бүрийн дараа ажилчдаас  сэтгэл ханамжийн судалгаа авсан. Судалгаанд хамрагдсан ажилтнууд  Та ХАБЭА талаар мэдлэгээ бататгаж чадсан уу? гэсэн асуултад 100 % тийм, Таньд сургалтын орчин таалагдсан уу? гэсэн асуултад 93, 6 % тийм 6, 4 % үгүй, Сургалтын үр дүнгийн талаарх таны үнэлгээ асуулгад  Маш олон зүйлийг шинээр мэдлээ 42, 8%, Баярлалаа 56, 4 % , сэтгэлд хүрсэнгүй 0, 8 % тус тус хариулсан байна.