24 May, 23

“DMP CUP 2023” ЦУВИМАЛ ҮЙЛДВЭРЛЭХ ЦЕХИЙН НЭРЭМЖИТ СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

AdminМэдээ

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан компаниас 30 бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд ажилтнуудыг идэвхижүүлэх, ажиллагсдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, эрүүл зөв хандлага, ажлын бүтээмж, эрч хүчийг нэмэгдүүлэх зорилготой DMP CUP тэмцээн гар бөмбөгийн тэмцээнээр нээлтээ хийлээ. Энэ сарын 13-аас эхэлсэн DMP CUP спортын аварга шалгаруулах тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, шатар, ширээний теннис, дартс,  сур харваа,  шагайн харваа гэсэн спортын 9 төрлөөр аваргуудаа шалгаруулах юм.