“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК “ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ШАЛГАРЛАА
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК “Оны шилдэг татвар төлөгч”-өөр шалгарч, батламжаа гардан авлаа.
Бид 2025 онд борлуулалтын орлого болон улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээгээрээ компанийн түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, нийт 246.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.


