21 Mar, 23

БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ХИЙГДЭВ

AdminМэдээ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Дархан-Уул аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль, орчин, аялал жуулчлалын газрын Гамшгаас хамгаалах Уул уурхайн албанаас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд үзлэг шалгалт  хийлээ. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас  өнөөдөр компанийн гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлэн байдлын зэрэгт үзлэг хийж заавар зөвлөгөөг өгч ажиллалаа. Тус үзлэгийг аймгийн Онцгой байдлын газрын 22-р ангийн дарга ахмад А. Зоригтоор ахлуулсан ажлын хэсэг хийсэн юм. Ажлын хэсэг  аврах бүлэг тэдгээрийн багаж, хэрэгсэл, нөөцийн бүрдүүлэлт, техникийн бэлэн байдал, төлөвлөлт зэрэгт үзлэг хийсэн. Үзлэгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө хангалттай  үнэлэгдэв.