“МЭДЛЭГ ХУВААЛЦАХ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн анхны ган хайлсны түүхт 32 жилийн ойг тохиолдуулан мэдлэг, технологид тулгуурласан өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Мэдлэг хуваалцах өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа.
Монголын ган үйлдвэрлэлийн суурийг тавьсан үе үеийн ахмад мастерууд, инженер техникийн ажилчид, ган хайлагчид нийт хамт олондоо баярын мэнд хүргэж, цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт хүсье.









