АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТ, ЧАДАМЖИД СУУРИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудад зориулан “Ажил мэргэжлийн стандарт, чадамжид суурилсан үнэлгээ” сэдэвт сургалтыг Чанарын дотоод баталгаажуулалтын зөвлөл ТББ-ийн захирал, доктор Б.Мянган болон Бүтээмжийн зөвлөл, Хүний нөөцийн хэлтэс хамтран ШУТИС-ийн Дарханы Технологийн сургууль дээр зохион байгууллаа.
Тус сургалтаар ажил мэргэжлийн стандарт боловсруулах арга зүй, чадамжид суурилсан үнэлгээ хийх, ажлын байрны тодорхойлолт боловсруулах тухай чадваруудыг олгосон бөгөөд сургалтад нийт 53 гаруй ажилтан хамрагдав.











