“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01-р сарын 30-ны А/18 дугаар “Жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин олгох тухай” тушаал батлагдлаа. Уг тушаалаар Жилийн үр дүнгийн нэмэгдэл цалинг нэг сарын үндсэн цалингаар тооцон олгохыг Гүйцэтгэх захирал Г.Дугаржав холбогдох газар, хэлтэст даалгалаа.
Мөн “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал 2023 оны 01-р сарын 31-ний өдөр А/20 дугаар “Цалин нэмэгдүүлэх тухай” тушаал гаргалаа. Уг тушаалд “Компанийн тухай хууль”- ийн 83 дугаар зүйлийн 83.1 , Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.7.11, Хамтын гэрээний 3.12 зэрэг заалтыг үндэслэж 2023 оны 02-р сарын 01-нээс үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлэн тооцохоор болсон тухай дурьджээ.