“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Удирдлага, менежментийн багаас “Эс Эф Си Эс” ХХК –тай хамтран үйлдвэрлэл үйлчилгээнийхээ чанарыг тасралтгүй сайжруулж, үр ашиг, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэхийн тулд удирдлагын тогтолцооны тогтсон стандарт бүхий байгууллагын соёлыг нутагшуулах зорилгоор ISO9001:2015 МОДУЛЬ №1 сургалтыг дотооддоо зохион байгууллаа.
Сургалтад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав болон тус компанийн газар, хэлтсийн дарга нар хамрагдсан юм. Сургагч багш Профессор, Тэргүүлэх аудитор С.Давааням, Тэргүүлэх аудитор Л.Тунгалаг нар хэрхэн байгууллагын хөгжил, хамт олны бүтээлч санал санаачлагыг дэмжин хөгжүүлэх вэ, тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг яаж түгээж удирдлагын сайн тогтолцоотой аж ахуйн нэгжийн тоог нэмэх вэ, менежментийн тогтолцооны стандартын бүтэц нь ямар байх ёстой вэ, түүнийгээ хэрэгжүүлэх арга зам нь юу байхав зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.