“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас Дархан-Уул аймгийн Засаг даргад хандаж, компанийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилчдын орон сууц барьж байгуулах газрын асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг өнгөрсөн онд хүргүүлээд байв. Энэхүү хүсэлтийг аймгийн Засаг дарга Б. Азжаргал шуурхай шийдвэрлэж Дархан-Уул Дархан сумын 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дархан сумын нутаг дэвсгэрт төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан дэд бүтцэд холбогдох боломжтой орон сууцны барилга барих газрыг эзэмшүүлэхээр болж захирамжийг гардуулан өглөө. Захирамжийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав болон үйлдвэрийн ажилчдын төлөөлөл гардан авлаа. Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын 800 айлын орон сууцны төсөл хэрэгжих боломж нэг шатаар ахиж байна.