С.Энхбаяр

ХАБЭАХ-Н ИНЖЕНЕР

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-ИЙН ТӨМӨРТЭЙН УУРХАЙН

ХАБЭАХ-Н ИНЖЕНЕР

Самдан овогтой Энхбаяр нь 2013 онд уурхайн ХАБЭА-н инженерийн үүрэгт ажилд томилогдоод, эрсдэл өндөртэй ажлын байранд аюул осолгүй ажиллах шинэ арга барил тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлсэнээр байгууллага хамт олноо сүүлийн 7 жил дараалан “үйлдвэрлэлийн осол”-гүй ажиллуулахад чухал нөлөө, хувь нэмэр оруулсан манай шилдэг инженер юм.

Ажилласан байдал
  • 1988 -1989 онд Шарын голын ил уурхайд овоолгын мастер
  • 1989-1990 онд Шарын голын ил уурхайд Өрөм тэсэлгээний инженер
  • 1990-2011 онд Дархан-Уул аймаг “Түшиг-Уул”ХК-д инженерийн албанд
  • 2012-2013 онд “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр”ХК-н Төмөртэйн уурхайд замын мастер,
  • 2013 оноос одоог хүртэл Төмөртэйн уурхайн ХАБЭАХ-н инженерээр ажиллаж байна.
Гавьяа шагнал:
  • Дарханы сумын Засаг даргын “Жуух бичиг” - 2003 он
  • Дархан-Уул аймгийн Засаг даргын “Жуух бичиг” - 2005 он
  • Авто тээврийн яамны “Тэргүүний ажилтан” - 2002 он
  • Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” - 2007 он
  • УУХҮЯамны “Тэргүүний уурхайчин” - 2014 он
  • Хөдөлмөрийн хүндэт медаль - 2016 он
  • Алтан гадас одон - 2022 он