Б.Нямжав

Хийн огтлогч

ТӨМӨР БЭЛТГЭХ ЦЕХ, ХИЙН ОГТЛОГЧ

Б.Нямжав нь Төмөрлөгийн үйлдвэрийн ган хайлах цехийн үндсэн түүхий эд хаягдал төмрийг чанар стандартын шаардлагын дагуу зүсч тайран, сар бүрийн төлөвлөгөө нормоо тогтмол давуулан биелүүлэдэг ажилдаа гаршсан манай тэргүүний ажилтнуудын нэг юм. Тэрээр хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөх, өндөр үнэтэй олдоц муутай гадаадаас авдаг тоноглол, сэлбэг хэрэгслийг орлуулах, багаж хэрэгслийг сэргээн засах, ашиглалтыг уртасгах, гарсан гэмтэл саатлыг богино хугацаанд илрүүлэх буюу дотооддоо хийх, нөөц бололцоог ашиглах олон бүтээлч ажлууд хийсэн нь үйлдвэрлэлд үр ашгаа өгсөн юм.

Ажилласан байдал
  • 1993 он Дархан зочид буудалд мужаан
  • 1994- 1997 он Холбооны цэргийн ангид диспетчер
  • 1997 он Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрт Төмөр бэлтгэх цехэд хийн огтлогч
Гавъяа шагнал
  • 2008 он ҮЭХ-ны “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдэг
  • 2013 он Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХКийн ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА
  • 2013 он ДТҮ ТӨХК-ийн 20 жилийн ойн медаль
  • 2016 он ДАУ аймгийн “тэргүүний ажилтан”
  • 2018 он Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны жуух