А.Баярхүү

НАСОС СТАНЦЫН МАШИНЧ

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-ний ҮШСЦ-ИЙН

НАСОС СТАНЦЫН МАШИНЧ

А.Баярхүү бол Үйлдвэрлэлийн хайлах, цутгах болон цувих технологийн дамжлагыг хөргөлтийн усаар тасралтгүй хангах ажиллагаанд мэргэшсэн машинч юм. Зөвхөн ажилдаа эзэн болж мэргэшээд зогсохгүй тоног төхөөрөмжийн ажиллагааг сайжруулах, усны алдагдалыг багасгах тал дээр байнгын санаачлагатай ажилладаг нь үр дүнгээ өгч үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулдаг. Үргэлж шинийг санаачилж, санаачилсан санаачилга бүр нь үйлдвэртээ үр ашгаа өгч байдаг тэр бол ДТҮ-ийн бас нэгэн бахархал юм.

Ажилласан байдал
  • 1990 он Дархан хотын Харилцаа холбооны газар Холбооны монтёр
  • 1996 он Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрт Насосны машинчаар тасралтгүй 27 дахь жилдээ ажиллаж байна
Гавъяа шагнал
  • ДТҮ-ийн “Хөдөлмөрийн аварга ажилтан”,
  • 2002 онд Эрчим Хүч Уул Уурхайн Яамны “Тэргүүний ажилтан”
  • 2015 онд Аж Үйлдвэрийн Яамны “Тэргүүний ажилтан”