С.Энхтуяа

Чанарын менежер

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн ууган ажилтан, анхны эмэгтэй инженер, анхны гангийн дээжинд хими найрлагыг тодорхойлсон түүнтэй үйлдвэрийн олон түүх холбоотой. Үйлдвэртээ тасралтгүй 28 жил ажилласан түүнтэй Төмөрлөгийн үйлдвэрийн хөгжлийн түүх бүхэн салшгүй холбоотой юм.

Ажилласан байдал
  • 1991 он Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажилтан
  • 1993 он Чанарын албаны лаборант
  • 1995-2004 он Чанарын инженер
  • 2005 он Захиргаа боловсон хүчний хэлтсийн дарга
  • 2006-2012 он Спектр лаборант, Спектр инженер
  • 2013 он Металын шинжилгээний инженер
  • 2015-2019 он Чанарын менежер
Гавъяа шагнал
  • 2002 он Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн жуух бичиг
  • 2005 он Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг
  • 2008 онд Худалдаа, үйлдвэрийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг
  • 2009 онд Төрийн дээд “Хөдөлмөрийн хүндэт” медаль
  • 2012 онд Стандарт хэмжилзүйн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Найрамдлын Дархан” тэмдэг
  • 2016 онд Төрийн шагнал “Алтан гадас” одон